«Алтан Ирвэс» авах замнал
«Алтан ирвэс» тэмдэг нь тухайн уулчин шалгуур бэрхшээлийг даван туулж, мэргэжлийн түвшинд авирсныг гэрчилнэ. Тавигдах шаардлага, материал ирүүлэх журамтай танилцана уу.
2026 оны «Алтан ирвэс» тэмдгийн болзол хангасан уулчид авиралтын тайлан, материалыг бүрдүүлж, 2026.11.15-ны дотор info@altanirves.mn хаягаар ирүүлнэ үү.
«Алтан ирвэс» тэмдгийн зорилго
- Монголын уулын спортын хөгжилд хувь нэмэр оруулах, уулын спортыг танин мэдүүлэх, олон нийтэд сурталчлах, уулын спортоор хичээллэгсдийг идэвхжүүлэх,
- Нийгмийн хариуцлагын хүрээнд дэлхийд ховордоод буй цоохор ирвэсийн амьдрах орчныг сайжруулах, хайрлан хамгаалах чиглэлд олон нийтийн анхаарлыг хандуулахад нөлөөлөх,
- Уулын спортын төрөл болох өндөр уулын авиралтыг зохих стандартын дагуу хөгжүүлэхийн тулд уулчдын суурь мэдлэг, ур чадвар, онол арга зүйг дээшлүүлэхэд энэхүү тэмдгийн ач холбогдол оршино.
10 оройд авирах
Тухайн оны 10 оргилын оройд гарч, оргил дээрх зураг, GPS трекээр баталгаажуулна. Оргил бүрээ гарсан даруйдаа нэг нэгээр нь мэдүүлж болно.
Материалаа шалгуулах
Авиралтын тайлан, материалаа бүрдүүлж info@altanirves.mn хаягаар зарласан хугацаанд ирүүлнэ. Ажлын хэсэг оргил бүрийн нотолгоог хянаж баталгаажуулна.
Цол, тэмдэг гардах
Болзол хангасан уулчдад «Алтан ирвэс» цол, дугаартай тэмдэг олгоно. Тэмдгийн дугаар бүх жилээр үргэлжилнэ.
Батламж шалгах
Цолтны тэмдгийн дугаар эсвэл нэрээр бодит эзэмшигч мөн эсэхийг шалгана (жишээ: 1). Гэрчилгээн дээрх QR код ч энд хүргэнэ.
Шалгаруулалтын 10 оргил ба журмын өөрчлөлт
Шалгаруулалтын 10 оргилыг анх 2021 онд зарласан. 2024 оны 6-р сарын 4-нд журамд өөрчлөлт оруулж, Мөнххайрханы Барилгачин, Хөх сэрхийн нурууны Тахилт оргилын оронд Алтай Таван Богдын Наран, Түргэний уулсын Олимп оргилыг оруулсан.
Шилжилтийн зохицуулалт: 2024 оны 7-р сарын 1-нээс өмнө Барилгачин, Тахилт оргилд гарсан уулчин үлдсэн 8 оргилд гарсан бол «Алтан ирвэс» цол, тэмдгийг олгоно.
Одоогийн 10 оргил
- Хүйтэн · Алтай Таван Богд4374 м
- Цагаан суварга · Алтай Таван Богд4073 м
- Бүргэд · Алтай Таван Богд4068 м
- Наран · Алтай Таван Богд3870 м
- Сутай · Дарвийн нуруу4230 м
- Сүхбаатар · Мөнххайрхан4362 м
- Дэглий цагаан · Түргэний уулс3965 м
- Олимп · Түргэний уулс3850 м
- Мөст · Хархираа уулс4037 м
- Цаст · Цамбагарав4193 м
2024-07-01 хүртэл тооцогдох оргил
- Барилгачин · Мөнххайрхан4204 м
- Тахилт · Хөх сэрхийн нуруу4019 м
Үндсэн тавигдах шаардлагууд
Алтан Ирвэс цолны болзол нь уулчдын ур чадварыг бодитоор үнэлэх зорилготой:
- 10 оргилд бүрэн гарсан байх: Шалгаруулалтад багтсан 10 оргилын орой дээр гишгэсэн байх шаардлагатай. Хормой, бэл, эсвэл даваа хүртэл явахыг тооцохгүй.
- Хугацааны хязгааргүй: Уг 10 оргилд хэдэн ч жилийн хугацаанд авирч болно (одоогоор ихэнх уулчид 2-3 жилд багтаан гүйцэтгэж байна).
- Зохион байгуулалттай авиралт: Авиралтыг мэргэжлийн клуб, багийн зохион байгуулалттай, аюулгүй байдлыг хангасан багт хийсэн байх шаардлагатай.
- Байгальд ээлтэй байх: Авиралтын явцад байгаль орчныг бохирдуулаагүй, хог хаягдал үлдээгээгүй, уулын спорт ёс зүйг чанд сахисан байх.
Шалгаруулалт хийх болон Бүртгүүлэх журам
Болзол хангасан уулчид авиралтын тайлан, материалаа бүрдүүлж «Алтан ирвэс» тэмдэг ажлын хэсэгт info@altanirves.mn хаягаар ирүүлнэ:
Хувийн бүртгэл баталгаажуулах
Системд бүртгүүлж, уулсын ахицыг чагтлан, холбоо барих мэдээллийг оруулна.
Авиралтын нотолгоо хавсаргах
Уул бүрийн орой дээр өөрийн царай тод гарсан гэрэл зураг болон GPS-ийн авиралтын track log файлыг илгээнэ.
Ажлын хэсгийн хяналт ба баталгаажуулалт
«Алтан ирвэс» тэмдэг ажлын хэсэг авиралт бүрийг хянаж, үнэн зөв болохыг тогтоон баталгаажуулна.
Шагналтнуудыг зарлах, тэмдэг гардуулах
Тухайн оны шагналтнуудыг зарлаж, «Алтан ирвэс» цол, дугаартай тэмдгийг гардуулна.
Уулын аюулгүй ажиллагааны дүрэм
Өндөр уулын авиралт нь амь насанд эрсдэлтэй тул дараах дүрмийг чанд баримтална:
- Аюулгүй байдал Нэгдүгээрт: Цаг агаарын эрс тэс байдал, цасан нуралт зэрэг тохиолдолд оройд гарахаас илүү амьд буцаж ирэх нь хамгийн чухал амжилт юм.
- Тоног Төхөөрөмж: Мөсөн голын авиралтын тоног төхөөрөмж (олс, дуулга, мөсний хадаас, хамгаалалтын бэхэлгээ) бүрэн байх шаардлагатай.
- Багийн Зарчим: Хэзээ ч өндөр ууланд ганцаараа авиралт хийж болохгүй. Багийн гишүүд бие биедээ тусалж, олсны холбоонд явах ёстой.